ОХУ-ын шигшээ Станислав Черчесовтой гэрээгээ сунгалаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-28

ОХУ-ын хөлбөмбөгийн холбоо Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ-д урьдчилан төлөвлөж байснаас илүү амжилт гаргасан дасгалжуулагч Станислав Черчесовтой гэрээгээ хоёр жилээр сунгаж буйгаа зарлалаа.

Цаашдаа ч дахин сунгаж магадгүй байгаа гэнэ. ДАШТ-ийг зохион байгуулсан ОХУ-ын шигшээ баг оролцогч багуудаас доогуур зэрэглэлтэй хэдий ч, энэ удаагийн тэмцээнд шигшээ наймд шалгарсан нь ЗХУ задран унаснаас хойшхи анхны томоохон амжилт байсан юм.

Энэ амжилт нь дасгалжуулагчийн нөр их хөдөлмөртэй салшгүй холбоотой тул ОХУ-ын Хөлбөмбөгийн холбоо дээрх шийдвэрийг гаргажээ. 

Түүнчлэн, өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч В.Путин шигшээ багийг дасгалжуулагчийнх нь хамт Кремльд хүлээн авч уулзаж, шагнаж урамшуулах юм байна.