Монгол бөхийн өргөөнд энэ сард болох барилдаанууд

O.Admin
2022-01-03

Монголын үндэсний бөхийн холбооноос 2022 оны нэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах барилдаануудын хуваарийг гаргажээ. Тодруулбал,

Нэгдүгээр сарын 09-нд Талх Чихэр ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, С.Лхагваа начны нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 16-нд Жем интернэшнл группийн нэрэмжит, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын  21-нд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,

Нэгдүгээр сарын  22-нд СПС телевизийн нэрэмжит “Бахдам гарамгай” барилдаан,

Нэгдүгээр сарын 23-нд Үндэсний бөхийн лигийн барилдаан,

Нэгдүгээр сарын 29-нд “Тарвалин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан,

Нэгдүгээр сарын 30-нд Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан АЦЦБЗ 256 бөхийн барилдаан тус тус болно.