"Тал нутгийн Монгол" марафон Хүй долоон худагт болно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-29

“Тал нутгийн Монгол” олон улсын марафоныг энэ жил наймдугаар сарын 19-ний өдөр Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

Японы иргэн Фүживара болон Кон Аяа нар 1996 онд  анхлан санаачилж байсан уг наадам Япон болон бусад гадаад орнуудын мөн Монгол улсын гүйгчид, спорт сонирхогчдыг өргөнөөр татан жил ирэх тусам хүрээгээ тэлж буй. Тус тэмцээнд ойролцоогоор 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог байна.

Энэ жилийн тэмцээний үеэр тал нутгийн 3, 5, 10, 21 километрээс гадна “Богдхан уулын ултра трайл” болох 50 километрийн марафоныг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.