Харцага цолны хүндэтгэлийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

O.Admin
2022-01-14

Жем интернэшнл группийн нэрэмжит "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс айгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан нөгөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах бөхчүүдийг 01-р сарын 14, 15-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Харин маргааш буюу нэгдүгээр сарын 15-ны 12:00 цагаас болох Завхан аймгийн Их уул сумын харьяат, өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаанд барилдах бөхчүүд өглөө 10:00 цагаас өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.