Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

O.Admin
2022-01-19

Сүмогийн холбоогийн нэгдүгээр сарын барилдаан буюу хацү башёгийн ес дэх өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн 5-аас барилдаж байгаа Оношотой барилдаж давсан байна. Улмаар есөн дэх учраа бөхөө өвдөг шороодуулжээ. Тэрбээр өнөөдөр нутгийн бөх маэгаширагийн 5-аас барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан барилдана.

Тус башёг Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, секиваки Митакэүми нар нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол тэдний араас М-6 Аби, М-7 Такарафүжи нар араас нь хоёр унаатайгаар нэхэж байна.

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9-1

М-1 Кирибаяама Б.Лхагвасүрэн 4-6

М-2 Ичиножо А.Ичинноров 5-5

М-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-3

М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-6

М-6 Хошорюү С.Бямбасүрэн 6-4