Уэйн Рүүни хамраа хугалжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-30

“Цагаан Пеле” гэгддэг Уэйн Рүүни өнгөрсөн шөнө болсон тоглолтод Д.С Юнайтед багт ирснээс хойшхи анхны гоолоо оруулж, баг нь Колорадо Рапилсыг 2:1 онооны харьцаагаар хожлоо.

Гэсэн ч, Рүүни уг тоглолтын үеэр хамраа хугалж орхижээ. Эдүгээ 32 настай тамирчин Английн примьер лигийн Манчестер Юнайтед багт хамт тоглож байсан Тим Ховардаас бөмбөгийг булаасан ч, Алекс Сжобергтэй мөргөлдөж, хамраа хугалсан байна.

Уг тоглолтын дараа тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Д.С Юнайтедад анхны гоолоо оруулсандаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ бичжээ.

Өнгөрсөн улиралд Манчестер Юнайтедаас Эвертонд ирээд байсан Рүүни энэ сарын эхээр Д.С Юнайтедтай гурван жил хагасын гэрээ байгуулсан юм.