Манай тамирчдын тэмцээн 7-ноос эхэлнэ

O.Admin
2022-03-05

“Бээжин 2022” өвлийн паралимпын XIII наадамд оролцох манай тамирчид тэмцээн уралдаанаа энэ сарын 7-ноос эхлүүлнэ. Наадамд ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын төрлөөр, Б.Цэрэнпунцаг уулын цанын төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд Гүйлтийн цанын хоёр тамирчин гуравдугаар сарын 7-нд 20 км, гуравдугаар сарын 9-нд спринт зайд, гуравдугаар сарын 12-нд 12.5 км зайд тус тус уралдана. Харин Б.Цэрэнпунцаг гуравдугаар сарын 8-нд уулын цанын слаломын төрөлд уралдана. Б.Цэрэнпунцаг паралимпын наадамд уулын цанаар өрсөлдөх анхны монгол тамирчин бол Б.Ганболд гурав дахь олимпдоо хурд сорьж байгаа юм.