Жюү Жицүгийн "Condition Cup 2022" тэмцээн өнөөдөр эхэлнэ

O.Admin
2022-04-28

Монголын Жюү Жицүгийн "Condition Cup 2022" тэмцээний нээлт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ы 13:00 цагт Спортын төв ордонд болно.

Тэмцээнд 481 тамирчин оролцох ба өчигдөр тамирчдын мандатыг олгож, жин үзсэн байна. Эхний тоглолтууд өнөөдөр 09:00 цагаас эхэлнэ.

Монголын Жюү Жицүгийн холбоо 2023 онд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад зохиох эрхийг авсан. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 29-д "Оюутолгой" компанитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулах юм.