Яннис Адетокумбо 42 оноог авч, баг нь цувралыг тэргүүлж эхэллээ

O.Admin
2022-05-08

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Милоуки Багс талбайдаа Бостон Селтикс багтай цувралын гурав дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний үед Багс гурван оноогоор тэргүүлсэн ч хоёрдугаар үед дөрвөн оноогоор хожигдож дуусгажээ. Гэвч гуравдугаар үед 34 оноог Багс авч өрсөлдөгч багтаа 17 оноог алдаж тэргүүллийг буцааж авсан бол шийдвэрлэх үед Селтикс төгсгөлийг сайн хийсэн ч 101-103 харьцаагаар хожигдлоо.

Улмаар цуврал 2-1 харьцаагаар Багс тэргүүлж байгаа бол цувралын дөрөв дэх тоглолт Багсын талбайд тавдугаар сарын 10-ны өглөө болно.

Тус тоглолтод Яннис Антетокумпо 42 оноо, 12 самбар, 8 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жрү Холидэй 36 оноо, Брүүк Лопез 13 оноо, 10 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Ол Хорворд 22 оноо, 16 самбар, 5 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 27 оноо, 12 самбар, Деррик Уайт сэлгээнээс 14 оноог авсан бол Жэйсон Тэйтум хангалтгүй тоглож 10 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Бостон Селтикс 101-103 Милоуки Багс (Цуврал 1-2 харьцаагаар Багс тэргүүлж байгаа)
  • Мемфис Гриззлис 101-106 Голдэн Стэйт Уорриорс (Цуврал 1-2 харьцаагаар  Уорриорс тэргүүлж байгаа)