Никола Иокич 2 жил дараалан MVP-ээр тодорлоо

O.Admin
2022-05-09

NBA-ын улирлын тоглолт дуусч плэйоффын тоглолтууд эхлээд байгаа билээ. Тэгвэл улирлын Үнэ цэнэтэй тоглогч буюу MVP ээр Денвер Наггетс багийн төвийн тоглогч Никола Иокич тодорлоо. Улмаар хоёр жил дараалж тус шагналыг хүртэж байгаа билээ.

Тэрбээр энэ улиралд 74 тоглолт оролцож 27.1 оноо, 13.8 самбар, 7.9 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна.