Б.Болортуяагийн дөрөв дараалсан түрүү

O.Admin
2022-06-04

"Токио-2020" олимпийн наадам, "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт "Женко" клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа Алматыгийн дэвжээнээс манайхны хоёр дахь алтан медалийг авчирлаа. Тэрбээр эзэн орны Айша Улишан, Азербайжаны Лейла Гурбанова, Казахстаны хашир туршлагатай бөх Жюлдиз Эшимова гэсэн бүх өрсөлдөгчөө цэвэр ялав.

Түүний хувьд 2022 он гарснаас дөрөв дэх тэмцээндээ дараалан аваргалаад байна. Б.Болортуяа нэгдүгээр сард Красноярскт Иван Ярыгины ОУТ, хоёрдугаар сард Стамбулд Яшар Догугийн ОУТ, өнгөрсөн сард Москвад "Мэргэжлийн бөхийн лиг"-т тус тус түрүүлээд байгаа юм.