Даллас Мавирекс баг Кристиан Вүүдийг багтаа нэгтгэлээ

O.Admin
2022-06-16

NBA-ын талбайд өнгөрсөн шөнө нэгэн солилцоо болжээ. Тус солилцоонд Даллас Мавирекс баг Кристиан Вүүдийг солилцоогоор авсан бол түүний оронд Бобан Марьянович, Стөрлин Браун, Трэй Бөрк, Муркүис Крисс, драфтын 26 дахь сонголтыг Хьюстон Рокетс багт өгчээ.

Улмаар Даллас Мавирекс багийг гол тоглогч болох Лука Дончичт туслах хамгаалагчийг авчиржээ.

Тэрбээр өнгөрсөн улиралд Рокетсийн бүрэлдэхүүнд байсан бөгөөд нийт 68 тоглолтод оролцож 17.9 оноо, 7.3 самбар, 1.3 дамжуулалтыг гүйцэтгэж байжээ.