Анх удаа Ичиножо А.Ичинноров сүмогийн дээд зиндаанд түрүүллээ

O.Admin
2022-07-25

Сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башёд маегаширагийн 2-оос барилдсан Ичиножо А.Ичинноров түрүүллээ. Өнгөрсөн нэгдүгээр сард комүсүби цолноосоо буугаад байсан тэрбээр анх удаа дээд зиндаанд түрүүлсэн нь энэ юм. Өдгөө 29 настай Монголд төрсөн Ичиножо сүүлийн өдөр Маегаширагийн 3-аас барилдсан Үраг давснаар 12-3 амжилттайгаар тэргүүллээ.

Түүний араас идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озеки Такакейшо нар 11-4 амжилттайгаар удааллаа. Нацү башёгоос долоо дахь цомоо өргөөд байсан аварга Тэрүнофүжи сүүлийн өдөр Такакейшотой барилдсан бөгөөд давсан бол Ичиножотой нэмэлт барилдаан хийх байв.