Челси болон Ювэнтус клуб хожигдлоо

O.Admin
2022-09-07

Хөлбөмбөгийн хамгийн нэрт хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2022-2023 оны улирлын тоглолт өнгөрсөн шөнө эхэллээ. Хорватын Динамо Загреб талбайдаа Английн Челси клубыг хүлээн авч тоглож 1-0 харьцаагаар хожлоо.  Тус тоглолтын цорын ганц гоолыг 13 минутад Оршич оруулжээ. Улмаар Е хэсгийг Динамо Загреб хэсгийг тэргүүлж эхэлсэн бол Челси сүүлд бичигдэж байна.

Н хэсэгт Францын ПСЖ клуб талбайдаа Италийн Ювэнтус клубыг хүлээн авч тоглож 2-1 харьцаагаар ПСЖ хожлоо. Тус тоглолт Мбаппе 5 болон 22 минутад гоолдож дубл хийсэн бол эсрэг багаас 53 минутад Маккенни гоолджээ.

Бусад тоглолтын үр дүн

Динамо Загреб 1 : 0 Челси 

Боруссия Дортмунд 3 : 0 Копенгаген 

Ред Булл 1 : 1 Милан 

ПСЖ 2 : 1 Ювентус 

Бенфика 2 : 0 Маккаби Хайфа 

Селтик 0 : 3 Реал Мадрид 

РБ Лейпциг 1 : 4 Шахтер 

Севилья 0 : 4 Манчестер Сити