Испанийн Ла лигийн шинэ улирал эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-18

Европын хөлбөмбөгийн шилдэг таван лигийн нэг болох Испанийн Ла лигийн 2018-2019 оны улирал эхэллээ. Өнгөрсөн шөнө лигийг нээж дөрвөн багийн хоёр тоглолт боллоо. "Бетис" клуб нээлтийн тоглолтоо талбайдаа "Леванте"-г хүлээж авч хийсэн ч зочин баг илүүрхэж, 0:3-аар өрсөлдөгчөө хожлоо.

Тоглолтын 38 дахь минутад Марти гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Моралес 54, 90 минутад хоёрыг оруулж, багийнхаа хожлыг баталгаажуулжээ. Мөн эхний тойргийн тоглолтоо "Жирона" болон "Вальядолид" клубүүд хийж, хуурай тэнцсэн юм. 

Өнөөдөр болох тоглолтууд 

Сельта-Эспаньол 

Вильярреал-Реал Сосьедад

Барселона-Алавес