Ливерпүүл Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтод хожигдлоо

O.Admin
2022-09-08

Хөлбөмбөгийн хамгийн нэрт хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2022-2023 оны улирлын хэсгийн тоглолтууд эхэллээ. A хэсэгт багтсан Италийн Наполи баг талбайдаа Английн Ливерпүүл клубтэй тоглож 4-1 харьцаагаар хожлоо. Тус тоглолтын салхийг 5 минутад Зелиньски торгуулийн цохилтоор нээсэн бол 31 минутад Замбо-Ангисса, 44 минутад Симеоне, 47 минутад Зелиньски гоолджээ. Харин эсрэг багийн цорын ганц гоолыг 49 минутад Диас гоолджээ.

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтууд

Аякс 4 : 0 Рейнджерс 

Айнтрахт Ф 0 : 3 Спортинг 

Атлетико 2 : 1 Порту 

Интер 0 : 2 Бавария 

Барселона 5 : 1 Виктория Пльзень 

Тоттенхэм 2 : 0 Марсель 

Наполи 4 : 1 Ливерпүүл 

Брюгге 1 : 0 Байер