"Наполи" Оспинаг "Арсенал"-аас зээлээр авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-18

Английн "Арсенал" клубын хаалгач Давид Оспина Италийн "Наполи" багт тоглохоор боллоо. "Наполи" түүнийг зээлээр авч байгаа бөгөөд гэрээнд нь худалдаж авах эрхтэй байх заалт оруулсан юм байна. 

Энэ жил 29 настай Колумб хаалгач сүүлийн 4 жил "Арсенал"-д тоглосон. Өнгөрсөн улиралд гэхэд багтаа 21 тоглолтод оролцсон юм.