Д.Отгонжаргал өнөөдөр алтан медалийн төлөө барилдана

O.Admin
2022-09-14

Сербийн Белград хотноо чөлөөт бөхийн “Белград-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал өчигдөр хагас шигшээд Токиогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн 6 удаагийн аварга, энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын Сара Хильдебрандтай хүч үзэв. Тус барилдаанд манай бөх хашир туршлагатай өрсөлдөгчөө тун тооцоотой зоримог шийдэмгий барилдаж 6:2-оор ялснаар өнгөрсөн жилийн ДАШТ-ий медалиа ихэрлүүлэх нь ойлгомжтой болж байна.

Тэрбээр 8/1 шигшээд Укбекстаны бөх Иммаева Жасминатай барилдаж 3-0 харьцаагаар хагас шигшээд Румины бөх Алина Эмилиятай барилдаж 11-0 харьцаагаар ялсан билээ.

Д.Отгонжаргал өнөөдөр шөнийн 00:00 цагт энэ жингийн лидер, “Токио-2020” олимпийн наадам, “Парис-2017”, “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт Японы алдарт бөх Юи Сүсакитай алтан медалийн төлөө барилдана.