Ховдчууд нутгийн аваргаа долоон өрөө байр, 200 сая төгрөгөөр мялаажээ

O.Admin
2022-09-14

Монгол Улсын аварга О.Хангайгийн аварга цолны мялаалгын наадам өчигдөр болсон билээ. Тэрбээр, допингийн шинжилгээ албан ёсоор ирсний дараа цолны мялаалгаа хийнэ хэмээн хойшлуулсаар ийнхүү намрын ажилтай зэрэгцэн нүсэр зохион байгуулсан.

Зүлэг ногоон дэвжээнд ид хаваа гайхуулж буй олон хүчтэнүүд мялаалга наадмын барилдаанд очсон бол, Десант, Наагий тэргүүтэй урлагийнхан багаараа мөн Ховдыг зорьсон билээ.

Тэгвэл Ховд нутгаас төрсөн шинэхэн аваргадаа нутгийн зөвлөл тунчиг бэлтэй бэлэг бэлджээ. Тодруулбал, Ховд аймгийн ЗДТГ, ИТХ-аас 200 сая төгрөг, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Баатарсайхан “Ланд круйзер-300” автомашин, УИХ-ын гишүүн С.Бямбацогт 500 хонь, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Улсын заан Ч.Батзориг нар барилгын компаниудтай хамтран долоон өрөө байр, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 25 сая, Буянт сум 12 сая төгрөг бэлэглэн аварга цолыг нь мялаажээ.