Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ өнөөдөр Японы багтай тоглоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-19

Индонези улсын Жакарта хотноо Азийн спортын 18 дугаар наадам эхэлсэн билээ. Өчигдөр Азийн наадмын албан ёсны нээлтийн ёслол болсон. Тэгвэл өнөөдөр багийн спортоос бусад төрлийн тэмцээн, уралдаан эхэлж байгаа юм. 

Тэгвэл эхний тоглолтоо Хонгконгийн эсрэг хийж, хожсон сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг өнөөдөр Японы багтай тулах юм.  Энэхүү тоглолтыг 14:30 цагаас Үндэсний телевизийн спортын суваг шууд дамжуулна.

Манай эмэгтэй баг эхний тоглолтдоо Хонгконгийг 83х79-ээр буулгаж авсан. Энэ тоглолтод М.Булбул 37 оноо авч, гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Мөн Б.Өнөрзаяа 23, Б.Солонго 14 оноо авсан нь багаа ялалтад хөтөлсөн юм.