М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдана

O.Admin
2022-09-16

Токиогийн олимпын шагналт V байрын эзэн, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, энэ жил Үндэсний бөхийн Улсын заан цолд хүрсэн М.Лхагвагэрэл амжилтаа ахиулсаар байна. Тэрбээр Сербид үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-д учраа бүрээ ялсаар аваргын төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. Монголын бөх шөвгийн 16-д Узбекистаны Х.Рахимовтой барилдах байсан ч учраа бөх нь гэмтэл авснаар дэвжээнд гарч ирээгүй. Харин шөвгийн наймд Казахстаны О.Болтиныг 4:2-оор хожин их шөвөгт шалгарсан.

Улмаар хагас шигшээд Гүржийн алдарт бөх, дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Гено Петриашвилиг 4:2-оор буулган авч, финалд барилдах эрхтэй болсон юм.

М.Лхагвагэрэл дэлхийн аваргын төлөө олимп, дэлхийн аварга Туркийн Таха Акгультай барилдана.