Роналдо гоолдоогүй ч “Ювентус” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-19

Италийн Сери А лигийн 2018-2019 оны улирал эхэллээ. Энэ улиралд “Ювентус”-ын бүрэлдэхүүнд Роналдо багтаж байгаа гэдэг утгаараа өндөр хүлээлттэй байгаа. Тиймдээ ч лигийн шинэ улирлыг нээж аваргаа хамгаалж буй “Ювентус” клуб “Кьево”-гийн талбайд зочилж тоглолоо. 

Энэ тоглолтод “Ювентус” клуб өрсөлдөгчөө 2:3-аар арай гэж буулгаж авлаа. Роналдо мэдээж гараанд гарч тоглосон. Тэр дундаа төвийн довтлогчоор тоглосон ч гоолдож чадсангүй. Энэхүү тоглолтын 3 дахь минутад Хедира тооны харьцааг нээсэн. Гэвч  38 дахь минутад Стемпиньски тооны харьцааг нээсэн бол 56 дахь минутад  Жаккерини торгуулийн цохилоос нэгийг нэмжээ. 

Гэхдээ “Ювентус” барьц алдаагүй. 75 дахь минутад эзэн багийн хамгаалагч Бани өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, тооны харьцаа тэнцсэн. Улмаар Бернардески 90 дэх минутад нэг гоол оруулж, “Ювентус” хожсон юм.

Бусад тоглолтын үр дүн

Лацио 1-2 Наполи