Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул дэлхийн аварга боллоо

O.Admin
2022-09-17

Румын улсын Мамаиа хотноо "Өсвөрийн шатарчдын 14,16,18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" есдүгээр сарын 05-17-ны өдрүүдэд 15-16 насны охидын ангилалд зохион байгуулагдаж буй.

Монгол улс, "Гэгээн арвай" клуб, Төрийн банкны тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлж дэлхийн хошой аварга боллоо.

Д.Мөнхзул 8 жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8 хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, анхны дэлхийн аваргын цомоо өргөж байв.