Месси “Барселона”-гийн 6000 дахь гоолыг орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-19

Ла лигийн эхний тойрогт “Барселона” клуб “Алавес”-тэй тулж, 3:0-ээр буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтын 64 дэх минутад Месси чөлөөт цохилтоос гоол оруулж, тооны харьцааг нээсэн. Тэгвэл түүний оруулсан энэхүү бөмбөг “Барселона” клубын 6000 дахь гоол байжээ.

“Барселона”-гийн 5000 дахь гоолыг мөн л Месси оруулж байсан. Тэрбээр 2009 онд түүхэнд тодоор тэмдэглэгдэх гоолыг оруулж байсан аж. Ийнхүү 9 жилийн дараа 6000 дахь гоолын эзэн боллоо.

Тэгвэл “Барселона” клубын 1000 дахь гоолыг 1950 онд Маркос Аурелио оруулсан бол 2000 дахь гоолыг 1964 онд Педро Сабалья хийж байжээ. Харин 3000 дахь гоолын эзнээр Кини 1982 онд тодорч байсан бол 4000 дахь гоолыг 1996 онд Гильермо Амор оруулсан юм байна.