Туялзуур сэлэмний тамирчид эхний хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-19

18 дахь удаагийн Азийн наадмын ганцаарчилсан төрлийн тэмцээн, уралдаанууд өнөөдөр эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр  туялзуур сэлэмний төрөлд өрсөлдөж буй манай хоёр тамирчин тулаанаа хийсэн юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Хангарьд” клубын тамирчин спортын мастер Б.Батхүү хоёр тулаан хийж, яллаа.

Тэрбээр Малайзын Кох И Жиг 5:3-аар, Пакистаны Али Саедуддиныг 5:4-өөр буулгаж авч, хэсгээсээ гарсан байна.  Харин  “УБ Фенсинг” клуб “Альянс-Тех” ХХК-ийн тамирчин, спортын мастер Э.Дөлгөөн Арабын нэгдсэн Эмират улсын тамирчин Алхамади Абдуллаг 5:4-өөр хожлоо.  Манай тамирчид энэ  сарын 21-нд эмэгтэй ганцаарчилсан төрөлд,  23, 25 нд багийн төрлөөр тэмцээнээ үргэлжлүүлэх юм байна.