“Жакарта-2018” Азийн зуны спортын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр барилдаж байгаа билээ. Тэгвэл манай тамирчин шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Махмуджан Шавкатовыг 5:4-өөр ялж, хагас шигшээд үлдлээ.
Манай бөх хагас шигшээд Ираны Реза Атритай хүч үзнэ. Түүнчлэн 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн 1/8 шигшээд Туркменистаны Азат Гажиевийг оноогоор цэвэр (10:0) ялж шөвгийн наймд шалгарав. Тэрбээр 1/4 шигшээд “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Узбекистаны Рашид Курбановтой барилдана.