Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг нэг сар цагдан хорино

O.Admin
2022-10-11

Дарханы замын тендерийн асуудалд нэр холбогдож, хариуцсан яамны Дэд сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх Зам тээврийн дэд сайд, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг энэ сарын 05-ны өдөр АТГ-аас саатуулж, 48 цаг цагдан хорьсон билээ. Улмаар, 48 цагийн хугацаа дуусаж сулласан учраас шүүхээс түүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих санал гаргаад байв.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг саналыг хэлэлцэж, түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорихоор болжээ. Үүнээс гадна түүний дүү Ж.Батзандан, түүний туслахгүй Г.Аюулгүй нарыг мөн Капитал банк болон Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулан нэг сар цагдан хориод байгаа билээ.