Хүчит 256 бөхийн барилдаан болно

O.Admin
2022-10-26

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 28-ны баасан гарагт Монгол бөхийн өргөөнд 11:00 цагт болно.

Нийслэлийн өдрийн Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг Монголын үндэсний бөхийн холбоо өнөөдрийн 10:00 цагаас маргаашийн 17:00 цаг хүртэл цахимаар бүртгэнэ.