Манай шигшээ ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

O.Admin
2022-11-11

2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх “D” хэсгийн тоглолтууд өчигдөр Улаанбаатарт тэр дундаа 3000 хүний суудалтай “UG Arena”-д эхэлсэн. Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Тайланд, Вьетнам, Малайз, Тайти улсын багтай өрсөлдөх бөгөөд өнөөдөр эхний тоглолтоо Малайз улсын багтай хийнэ.

Харин манай багийн Э.Дөлгөөн гараа гэмтээсний улмаас энэ тоглолтуудад оролцох боломжгүй болсон юм.

Өчигдөр нээлтийн тоглолтод Таити болон Вьетнамын шигшээ багуудын хооронд болсон бөгөөд үндсэн цагт 41-84 харьцаагаар Вьетнамыг ялалтаар өндөрлөсөн юм. Харин өчигдөр болсон сүүлийн тоглолт Малайз болон Тайландын шигшээ багийн хооронд болсон бөгөөд үндсэн цаг 78-103 харьцаагаар Тайландын ялалтаар өндөрлөлөө.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

  • А.Энхбаясгалан (М Гарьд)
  • А.Ананд (Хүлэгүүд)
  • А.Тэмүүжин (М Гарьд)
  • Т.Санчир (Уурхайчид)
  • Э.Цэрэнбаатар (Апес)
  • Б.Болдбаатар (М Гарьд)
  • Б.Билгүүн (Хүлэгүүд)
  • О.Энхбаатар (Уурхайчид)
  • О.Сэргэлэн (Хүлэгүүд)
  • С.Өрнүүнбилэг (Хүлэгүүд)
  • М.Өлзий-Орших (Апес)