Польш болон Мексикийн багууд оноо хуваалаа

O.Admin
2022-11-23

ДАШТ-ий "C" хэсгийн хоёр дахь тоглолт Польш болон Мексикийн багуудын хооронд бол 0-0 харьцаагаар хуурай тэнцлээ. Улмаар хоёр баг оноо хувааж нэг, нэг оноог авсан бол энэ хэсэгт дуулиан тарисан Саудын Араб хэсгийг тэргүүлж байна.

Польшийн шигшээ багийн дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 26-ны бямба гарагт 21:00 цагаас Саудын Арабын багийн эсрэг тоглох бол Мексик арваннэгдүгээр сарын 27-ны Ням гарагт 03:00 цагт Аргентины багтай тоглоно.