Бухнууд Милоуки Багсыг талбайд нь буулгаж авлаа

O.Admin
2022-11-24

NBA-ын талбайд 13 тоглолт боллоо. Милоуки Багс талбайдаа Чикаго Буллз багтай тоглож 118-113 харьцаагаар эцсийн мөчид хожил байгууллаа. Улмаар улирлын найм дахь хожлоо байгуулсан бол Багс 12 хожил, таван хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Демар ДиРөүзэн 36 оноо, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Никола Вүчевич болон Зак Лавин нар 18 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 36 оноо, 11 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Брүүк Лопез 20 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Филадельфи 76 101-107 Шарлот Хорнетс
  • Портлэнд Трэйл Блэйзэрс 96-114 Клевлэнд Кавалерс
  • Минносато Тембэруолвз 115-101 Индиана Пэйсэрс
  • Сакермэнто Кингс 106-115 Атланта Хаукс
  • Даллас Мавирекс 112-125 Бостон Селтикс
  • Вашингтон Уйзардс 105-113 Миами Хит
  • Брүүклин Нетс 112-98 Торонто Репторс
  • Чикаго Буллз 118-113 Милоуки Багс
  • Денвер Наггетс 131-126 Оклахома Сити Тандер
  • Нью-Орлэйн Паликанс 129-110 Сан Антонио Спөрс
  • Детройт Пистонс 125-116 Юта Жазз
  • Лос Анжелес Клипперс 107-124 Голдэн Стэйт Уорриорс