Ш.Түмэнцэцэг алт, О.Насанбурмаа хүрлийн төлөө барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-21

Азийн спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын барилдаан өнөөдөр болж байгаа билээ. Тэгвэл хэсгийн барилдаанууд өндөрлөж, медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэр тодорлоо.

Эмэгтэй 68 кг-д зодоглосон Ш.Түмэнцэцэг хагас шигшээд Тайванийн бөх Чен Ванлингийг 10:0-ээр буюу оноогоор цэвэр ялж, финалд шалгарлаа. Манай бөх аваргын төлөө Хятадын Зоу Фингтэй барилдана.

Тэгвэл 76 кг-д зодоглосон дэлхийн аваргын гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа хүрлийн төлөө барилдах эрхтэй боллоо. Түүнийг  шөвгийн наймд ялсан Японы тамирчин Минагава Хирое финалд шалгарсан тул дагаж барилдана. Энэ жинд 9-хөн бөх барилдсан учраас манай тамирчин шууд хүрлийн төлөө барилдах юм. Тэрбээр хагас шигшээд Японы тамирчинд ялагдсан Киргизстаны Медит Айперитэй тулна.