Бразил хэсгээсээ гарлаа

O.Admin
2022-11-29

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий тав дахь өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр G хэсгийн тоглолтууд болж байгаа бөгөөд тус хэсэгт Швейцар, Камерун, Бразил, Серби гэсэн багууд орсон юм.

Швейцар болон Бразилын багуудын тоглолт болж 1-0 харьцаагаар Бразил хожлоо. Улмаар хоёр хожилтой болсноор нийт зургаан оноотой болж хэсгээсээ гарах нь тодорхой боллоо. Харин Швейцар өмнөх тоглолтод Камеруныг хожсон бөгөөд гурван оноотой Бразилын ард бичигдэж байна.

Хэсгийн сүүлийн тоглолтыг Бразил Улсын баг арванхоёрдугаар сарын 03-ны бямба гарагийн шөнө 03:00 цагт Камеруны эсрэг тоглох бол Швейцар Улсын баг арванхоёрдугаар сарын 03-ны бямба гарагийн шөнө 03:00 цагт Сербийн эсрэг тоглоно.