Зүүн өмнөд Азийн сагсан бөмбөгийн лигт Монгол Улсын баг өрсөлдөх хүсэлтээ илэрхийлжээ

O.Admin
2023-01-10

Зүүн өмнөд Азийн найман улсын баг өрсөлддөг ASEAN Basketball League-ийн ээлжит бус хурал өнгөрсөн долоо хоногт Сингапур улсад болжээ. Хуралд Хонконг, Индонез, Макао, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнамын найман багийн төлөөлөл гишүүнээр оролцсон бол зочин багаар Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн "М Гарьд" баг оролцсон байна. Тэд Монголын сагсан бөмбөгийн хөгжил сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг онцолж, зөвхөн шигшээ багийн түвшинд биш, клубийн түвшинд Азид ур чадвараа сориход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

2023-2024 оны ASEAN Basketball League-н арваннэгдүгээр сард эхлэх бөгөөд Монгол Улсын сагсан бөмбөгчид өөрийн эх орондоо Азийн клубүүдийг хүлээн авч тоглодог, хагас жилийн турш Азийн бусад улсуудаар зочилж тоглодог болох юм.