Эрэгтэй боксчид Азийн АШТ-ээс гурван жинд медаль хүртлээ

O.Admin
2023-01-27

Сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо болж өндөрлөлөө. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 13 жингийн шигшээ тоглолтууд болсон бөгөөд манай улсаас 63.5 кг-ын жинд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Оюунбаатарын Тулга мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрбээр финалд Узбекистаны Шахбоз Юнусалиевтай тулалдаж 1:4-өөр хожигдол хүлээсэн юм. О.Тулгагаас гадна манай эрэгтэй боксчдоос 54 кг-д “Хангарьд” спорт клубийн тамирчин Доржнямбуугийн Ганболд, 57 кг-д Гантөмөрийн Лундаа нар хүрэл медаль хүртсэн байна.