Э.Даваачимэг монголын багийн анхны алтан медалийг авчирав

O.Admin
2023-01-28

"Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг Красноярскийн тэмцээний хоёр дахь өдөр манай бөхчүүдээс анхны алтан медалийг авчирч төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр өчигдөр Сербийн Дуня Лукич 10:0-ээр, шөвгийн наймд ОХУ-ын Дарья Герасимоваг 12:0-ээр, хагас шигшээд Светлана Липатоваг 3:2-оор, өнөөдөр шигшээ барилдаанд Беларусийн Юлия Писаренкаг 3:3-аар тус тус ялж түрүүллээ.

Э.Даваачимэгийн хувьд Иван Ярыгиний тэмцээнээс иж бүрэн медалийн цуглуулгатай болж байна. Тэрбээр 2018 онд хүрэл, 2021 онд мөнгөн медаль хүртэж байсан.