Өнөөдөр манай боксчид тулалдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-25

Азийн зуны спортын 18 дугаар наадам Жакарта хотноо үргэлжилсээр байна. Тэгвэл өнөөдөр манай ширэн бээлийтнүүд рингенд гарч тулалдах юм.  52 кг-ын жинд өрсөлдөж байгаа Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөсөн.

Тиймээс маргааш Японы тамирчин Т.Рюүмэйтэй дараагийн тойргийн тулаанаа хийх юм. Харин бусад тамирчдын хувьд өнөөдөр тулалдана.

Өнөөдөр тулалдах тамирчид

Эрэгтэй

 49 кг. Хархүүгийн Энхмандах - Шин Жон Хьюн /БНСУ/
52 кг: Ганхуягын Ган-Эрдэнэ өнөөдөр гоц мөргөсөн 26-нд Т.Рюүмэй /Япон/
56 кг: Хархүүгийн Энх-Амар - Цүцүми Хаяато /Япон/
60 кг: Эрдэнэбатын Цэндбаатар - 26-нд Ж.Хассан /Ирак/

64 кг: Баатарсүхийн Чинзориг /гоц мөргөсөн/
69 кг. Отгонбаатарын Бямба-Эрдэнэ ялагдсан
75 кг: Даваасүрэнгийн Давааням гоц мөргөсөн 27-нд И.Мадримов /Узбек/

Эмэгтэй
51 кг: Очирбатын Жаргалан - 26-нд Ш.Бимала /Непал/
57 кг: Төмөрхуягын Болортуул - ялагдсан
60 кг: Монхорын Намуун - Чой Хью Сон /БНАСАУ/