Аваргуудын лигийн сугалаа өнөөдөр болно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-30

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн пле-офф шатны тоглолтууд дуусч, шилдэг 32 багийн нэр эцэслэн тодорлоо. Тэгвэл  өнөөдөр Францын Монако хотноо Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалаа болно. 

Энэ улирлын хэсгийн шатны сугалаанд Английн алдарт “Ливерпүүл” клуб гуравдугаар сагсанд орсон. Тиймээс “Ливерпүүл” багтсан хэсэгт энэ улиралд гал гарах нь ойлгомжтой боллоо. Түүнээс гадна, найман жилийн дараа анх удаа Голландаас “Аякс” болон  “Твенте” гэсэн хоёр баг хэсгийн шатанд өрсөлдөхөөр боллоо. Мөн Сербийн “Црвена Звезда” клуб 1991-1992 оны улирлаас хойш анх удаа Аваргуудын лигт оролцохоор болоод байна. 

Аваргуудын лигийн 2018/2019 оны улиралд өрсөлдөх 32 багийн нэрс:

Реал Мадрид (Испани)
Аякс (Голланд)
Атлетико Мадрид (Испани)
Барселона (Испани)
Байерн Мюнхен (Герман)
Бенфика (Португал)
7 ЦСКА Москва (ОХУ)
Брюгге (Бельги)
Црвена Звезда (Серби)
Боруссия Дортмунд (Герман)
Галатасарай (Турк)
Хоффенхайм (Герман)
Интер Милан (Итали)
Ювентус (Итали)
Ливерпүүл (Англи)
Локомотив (ОХУ)
Лион (Франц)
Манчестер Сити (Англи)
Манчестер Юнайтед (Англи)
Монако (Франц)
Наполи (Итали)
ПСВ Эйндховен (Голланд)
Пари Сен-Жермен (Франц)
Виктория Пльзен (Чех)
Порту (Португал)
АЕК (Грек)
Рома (Итали)
Шальке (Герман)
Шахтер (Украин)
Тоттенхэм (Англи)
Валенсия (Испани)
Янг Бойз (Швейцарь)