Д.Сумъяа, О.Ууганбаатар, Ц.Наранжаргал  нар хүрэл медаль хүртлээ

O.Admin
2018-08-30

Азийн зуны спортын наадмын Монголын баг тамирчдын медалийн тоо нэмэгдсээр байна. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга Д.Сумъяа хүрэл медалийн төлөө Хятадын бөх Лу Тон Жуаныг ялж, Азийн наадмын хошой хүрэл медальтан боллоо. 

Тэгвэл эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан О.Ууганбаатар Солонгосын бөх Ли Сен Суг ялж, хүрэл медаль хүртлээ.  Мөн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон Ц.Наранжаргал медалийн төлөө Казахстаны бөх Зере Бектаскизитэй барилдаж, торгуулиар ялснаар хүрэл хүртлээ. Ийнхүү тэрбээр гурван Азийн наадмаас дараалан хүрэл медаль хүртээд байна. Ийнхүү Монголын баг тамирчид 3 алт, 4 мөнгө, 9 хүрэл медальтай боллоо.