Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-31

Азийн зуны спортын 18 дугаар наадам үргэлжилсээр байна. Өнөөдөр манай хоёр боксчин медалийн өнгөө хувиргах тулаанаа хийх юм.

Тодруулбал, Улаанбаатарын цагаар  15:45 цагт Боксын эрэгтэйчүүдийн 60кг-д тулалдаж буй ОУХМ Э.Цэндбаатар БНХАУ-ын тамирчин Жун Шаньтай өрсөлдөнө. Харин  эрэгтэйчүүдийн 64 кг-д оролцож байгаа ОУХМ Б.Чинзориг Тайландын боксчин Масук Вуттичай 20:15 цагт тулалдах юм.