18 нас хүртэлх сагсан бөмбөгчид хэсгээ тэргүүллээ

Б.ГАНЗОРИГ
2018-09-08

FIBA 3x3 U18 насны Ази тивийн аваргад манай эрэгтэй баг урьдчилсан хэсгийн сүүлийн 2 тоглолтоо Гуамыг 13:12, Узбекистаныг 22:6 харьцаатай хожиж хэсгээ Иран, Хонконг, Гуам, Узбекистаныг ардаа орхин тэргүүлж үндсэн хэсэгт орлоо.

Үндсэн хэсэгт Йордан Индонез хоёртой B хэсэгт орлоо.

Маргааш буюу Бямба гарагт хэсгийн тоглолтууд:

16.00 Монгол-Йордан (эрэгтэй)
16.40 Монгол-Хонконг (Эмэгтэй)
17.30 Монгол-Индонез (Эрэгтэй)
19.40 Индонез-Монгол (Эмэгтэй)