Месси Аваргуудын лигт 14 улирал дараалан гоолдож, Раултай зэрэгцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-19

Испанийн алдарт “Барселона” клуб талбайдаа Голландын “ПСВ” багийг 4:0-ээр хожиход Месси гурван гоол оруулж, хет-трик хийсэн билээ. Тэрбээр энэ улирлын аваргуудын лигийн анхны гоолыг орууллаа.

Мөн тэрбээр Аваргуудын лиг 14 улирал дараалан гоолдож, “Реал”-ын домогт довтлогч Раулын тогтоож байсан амжилттай зэрэгцэж ирлээ. Түүнээс гадна, Месси Аваргуудын лигт 8 дахь удаагаа хет-трик хийж байгаа нь энэ аж. Түүнээс өөр хэн ч ийм олон удаа нэг тоглолтод гурван гоол оруулаагүй байна.