Хакүхо Кисеносатог давлаа

Б.ГАНЗОРИГ
2018-09-22

Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд арвангурав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал ёкозүно Кисеносатотой өвдөг шороодуулснаар 13 даваатай болж башёг ганцаар тэргүүлж байна. Их аварга Кисэносатог давснаар ёкозүна болсоноос нь хойш анх удаа оноолт таарч давсан байна. Түүний араас озеки Гоэйдо, озеки Такаяасү нар 11 даваа, 2унаатайгаар башёг үргэлжлүүлж байна. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд озеки Гоэйдотой  барилдаг өвдөг шорооджээ. Тэрбээр гурван өдөр дараалж өвдөг шороодоод байгаа бөгөөд 10 даваа 3унаатай боллоо.

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал озеки Гоэйдотой , Какүрюү М.Ананд ёкозүно Кисеносатотой барилдана

 

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 13-0 

Ёкозүна Какүрю М.Ананд 10-3

Секиваки Ичиножү А.Ичинноров 6-7

Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 3-10

Маэгашири-13 Таканова Баасандорж 9-4

Маэгашири-15 Чиёошома Г.Мөнхсайхан 8-5