Өнөөдөр Д.Сумъяа, Г.Одбаяр тэргүүтэй 4 бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-22

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн ДАШТ тэмцээн үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын жингийн барилдаанууд болно. Манайхаас эрэгтэй 73-т дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдана. Тэгвэл эмэгтэйчүүдийн 57 кг-д Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, залуу мастер Л.Энхрийлэн нар барилдах юм.

Г.Одбаярын хувьд В хэсгийг толгойлж, эхний тойрогтоо хийлсэн. Удаах тойрогт Германы Энтони Зинг болон Бельгийн алдарт бөх Дирк ван Тичелт нарын ялсантай нь барилдана.  Ц.Цогтбаарын хувьд С хэсэгт орж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Португалын Нуно Сараива болон Италийн бөх, олимпын аварга Фабио Басиле нарын ялсантай нь барилдана.

52 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж байгаа Д.Сумъяа А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Серби болон Испанийн бөхчүүдийн ялсантай нь барилдана. Манай бөх хэсгийнхээ гуравдугаар тойрогт Бразилын Рафаэл Сильватай барилдах магадлал өндөр байна. Л.Энхрийлэнгийн хувьд С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлээд байна. Түүний хэсгийг Японы алдарт бөх Ёшида Цукаса тэргүүлж байгаа билээ.