Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар эхний ялалтаа авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-22

Азербайжаны Баку хотноо жүдо бөхийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж байгаа манай хоёр бөх хоёулаа эхний ялалтаа авч, гуравдугаар тойрог руу орлоо.

Г.Одбаярын хувьд хоёрдугаар тойрогт Дирк ван Тичелтийг ялж гарч ирсэн Германы бөх Энтони Зингийг ялж, шөвгийн 32 руу орлоо. Гуравдугаар тойрогт тэрбээр Туркийн Тураев Хикматиллоктай барилдахаар боллоо. 

Тэгвэл Ц.Цогтбаатар Италийн бөх, олимпын аварга Фабио Басилег ялж гарч ирсэн Португалын Нуно Сараиваг базари үнэлгээгээр ялж, гуравдугаар тойрог руу гарлаа. Манай бөх гуравдугаар тойрогт Тажикстаны Сомон Махмадбековтай барилдана.