Ц.Цогтбаатар шөвгийн наймд Солонгосын Ан Чан Римтэй барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-22

Азербайжаны Баку хотноо жүдо бөхийн ДАШТ болж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж байгаа манай хоёр учраа болгоноо ээлж дараалан ялсаар байна.

Г.Одбаяр шөвгийн 16-д Солонгосын Ан Жон Сунтай тулж, хөмрөх мэхээр цэвэр савснаар шөвгийн наймд үлдлээ. Манай бөх шөвгийн наймд Азербайжаны Хейдаравтай барилдана. 

Тэгвэл Ц.Цогтбаатар шөвгийн 16-д Азербайжаны алдарт бөх, Олимп, дэлхийн мөнгөн медальт Рустам Оружавтай тулж, нэмэлт цагт базари үнэлгээгээр ялснаар дараагийн тойрогт шалгарлаа. Тэрбээр хэсгийн аваргын төлөө буюу шөвгийн наймд Солонгосын алдарт бөх, дэлхийн аварга Ан Чан Римтэй тулна.