Өнөөдөр О.Ууганбаатар, Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-23

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй 81, эмэгтэй 63 кг-ын жингийн барилдаан болох учиртай.

81 кг-д ОУХМ О.Ууганбаатар барилдана. Манай бөх В хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн. Улмаар Бразилын Сантос Эдуардотай барилдахаар учраа таараад байна. 

Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж буй Б.Ганхайч А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Хятадын Ян Жун Шатай оноолт таарлаа. Ялж гэмээнэ 63-т дэлхийн чансааг тэргүүлж буй Францын Клариссе Агбегнэноутай тулна.

Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Италийн Гвинд Эдвижтэй оноолт таараад байна. Энэ хэсгийг Японы Таширо Микү тэргүүлж байгаа.