Б.Ганхайч эхний ялалтаа авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-23

Жүдо бөхийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байна.  Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж байгаа Б.Ганхайч эхний барилдаанаа хийж, яллаа.

Манай бөх эхний тойрогтоо Хятадын Ян Жун Шатай тулж, цэвэр ялснаар дараагийн тойрог руу орлоо. Хоёрдугаар тойрогт манай бөх Францын Агбегненоутай тулна.