“Реал Мадрид” дөрөв дэх хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-23

Испанийн Ла лигийн тавдугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Реал Мадрид” клуб талбайдаа “Эспаньол”-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр дөрөв дэх хожлоо авч, 13 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байна.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 41 дэх минутад Асенсио оруулжээ. Ингэснээр энэ улирлын эхний гоолоо хийсэн юм.  Өнөөдөр “Барселона” тоглолтоо хийх хүртэл “Реал” хүснэгтийг тэргүүлнэ.

Бусад тоглолтын үр дүн

Райо Вальекано 1-5 Алавес

Сельта 3-3 Вальядолид

Эйбар 1-0 Леганес

Хетафе 0-2 Атлетико Мадрид