Б.Мөнгөнчимэг ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-23

Жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр манайхаас гурван бөх гарч барилдсан ч бүгд тэмцээнээ дуусгалаа. Дөнгөж сая дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг Недерландын бөх Жүль Франссенд цэвэр ялагдлаа.

Ингэснээр манай бөх тэмцээнээ өндөрлүүлж, цаашид барилдах боломжгүй боллоо. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан манай бөх энэ жил ердөө нэг л ялалт авлаа.